Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан ч юм уу
Амраг хосын яриаг сонсод
Амьсгаа даран чагнасан ч юм уу
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учралын болзоонд залуус яруухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учралын болзоонд залуус яруухан
Ханш нээсэн дeлгeeн харын
Хайраа илчилсэн дулаан орой
Халуун мөрөө түшилцэн налаад
Ханшгүй цэнгэлийн эдлээд суухад
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан
Оюу тэнгэрийн одод үржээд
Орон байрын гэрэл цацраад
Ижил хосын eргee гэрээс
Итгэл баярын аялгуу дуурьсаад
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учралын хоёрын яриа аядуухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан
Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан