current location : Lyricf.com
/
Songs
/
Sarı Çizmeli Mehmet Ağa [Mongolian translation]
Sarı Çizmeli Mehmet Ağa [Mongolian translation]
turnover time:2024-12-02 10:40:01
Sarı Çizmeli Mehmet Ağa [Mongolian translation]

За алив, бичээд байгаарай ..

Аргамаг сайн хүлгээ адсага гэж дуудвал тэр хүн мөн үү

Амар мэндийг нь асуухад дугарахгүй бол тэгээд тэр хэн болох вэ

Амьдралаа хоосон үрээд ашид амгалан нойрсоно гэвэл юу гэх вэ

Ном дэвтрээ бэлдээрэй

Наанаа тэгээд бичээрэй

Хэн үүнийг төлөх юм бэ

Хожим үйлийн үр нь ирнэ шүү гэж

За алив, бичээд байгаарай ..

Өлсөж цангасан нэгэн байх аваас балга сүү, зүсэм талхаар хоолло л доо

Даарч бээрсэн хүнтэй таарвал ноорхой ч гэсэн хүрмээ тайлаад өг

Өнчин ядуу хүүхэд байвал өргөөд ав түүнийг, хамаагүй ээ

Өөрийн гэх зүйл энэ хорвоод тэгээд бий гэж үү

Ном дэвтрээ бэлдээрэй

Наанаа тэгээд бичээрэй

Хэн үүнийг төлөх юм бэ

Хожим үйлийн үр нь ирнэ шүү гэж

За алив, бичээд байгаарай ..

Өөрөө би чухам яах ёстой юм бэ

Зуурдын мэт энэ орчлонд мөнх юм гэж үгүй

Худал үнэн хоёрыг андуурч мэдэх тул

Хар цагаан өнгө сүлэлдэн байх болно **

Ном дэвтрээ бэлдээрэй

Наанаа тэгээд бичээрэй

Хэн үүнийг төлөх юм бэ

Хожим үйлийн үр нь ирнэ шүү гэж ...

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Barış Manço
  • country:Turkey
  • Languages:Turkish, English, French, Azerbaijani
  • Genre:Folk, Pop-Rock
  • Wiki:https://en.wikipedia.org/wiki/Bar%C4%B1%C5%9F_Man%C3%A7o
Barış Manço
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved