current location : Lyricf.com
/
Songs
/
Очоод золгоно доо [Ochood zolgono doo] [Transliteration]
Очоод золгоно доо [Ochood zolgono doo] [Transliteration]
turnover time:2024-11-17 18:35:51
Очоод золгоно доо [Ochood zolgono doo] [Transliteration]

Алсын газар эрдэм сурахаар хүрээд ирэхдээ би чинь

Азай буурал аавыгаа орхиод гарсан даа

Аньсган дороо нулимс мэлтрүүлээд уйлаад үйлдсэн аавдаа

Алаг цэцгийн эхэн сардаа очоод золгоно доо

Аа аа аа аа аа

Очоод золгоно доо

Хүний газар эрдэм сурахаар хүрээд ирэхдээ би чинь

Хөгшин буурал ээжийгээ орхиод гарсан даа

Хөмсгөн дороо нулимс мэлтрүүлэн уйлаад үлдсэн ээждээ

Хөхөөн дууны эхэн сардаа очоод золгоно доо

Аа аа аа аа аа

Очоод золгоно доо

Холын газар эрдэм сурахаар хүрээд ирэхдээ би чинь

Хорвоод ганцхан нутаг усаа орхиод гарсан даа

Холбоо нуурын цэнхэр мэлмий цантаад үлдсэн нутагтаа

Хуртай зуны эхэн сардаа очоод золгоно доо

Аа аа аа аа аа

Очоод золгоно доо

Аа аа аа аа аа

Очоод золгоно доо

Очоод золгоно доо

Очоод золгоно доо

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by