current location : Lyricf.com
/
/
Миний найз [Miniyi nayiz] [Transliteration]
Миний найз [Miniyi nayiz] [Transliteration]
turnover time:2024-09-19 19:16:36
Миний найз [Miniyi nayiz] [Transliteration]

Гэнэн, гэнэн боглууд дагуулсан

Гэнэхэн багын дурсамжаа санахлаар

Халгаж туулах амьдарлын нугачаанд

Хамгийн түрүүнд найзыгаа л зорихымаа

Өрөөлийг ачилж өөрийгөө бүр мартсан

Өр нимгэн миний л найзаа

Эгшиг хонгорхон аялгуу дуутай

Эгэл өдрүүдийг хамтдаа туулахдаа

Эргэх цагийг гэрэлтүүлсэн анд минь ээ

Цалгин, цалгин урсгал үерлүүлж

Цангаж явсан омголон үерхэл

Аав л ээжээ энэрэх ухаарлыг

Амин зүрхэндээ дээдэлсэн найз минь ээ

Өрөөлийг ачилж өөрийгөө бүр мартсан

Өр нимгэн миний л найзаа

Эгшиг хонгорхон аялгуу дуутай

Эгэл өдрүүдийг хамтдаа туулахдаа

Эргэх цагийг гэрэлтүүлсэн анд минь ээ

Дүүлэн, дүүлэн шувууд буцсан

Дүүрэн нулимстай хорвоо үлдэхэд

Хувирч элэгдэх амьдралын замдаа

Хуучирч сэвтээгүй чиний миний нөхөрлөл

Өрөөлийг ачилж өөрийгөө бүр мартсан

Өр нимгэн миний л найзаа

Эгшиг хонгорхон аялгуу дуутай

Эгэл өдрүүдийг хамтдаа туулахдаа

Эргэх цагийг гэрэлтүүлсэн анд минь ээ

Өрөөлийг ачилж өөрийгөө бүр мартсан

Өр нимгэн миний л найзаа

Эгшиг хонгорхон аялгуу дуутай

Эгэл өдрүүдийг хамтдаа туулахдаа

Эргэх цагийг гэрэлтүүлсэн анд минь ээ,

Эргэх цагийг гэрэлтүүлсэн анд минь ээ,

Эргэх цагийг гэрэлтүүлсэн анд минь ээ...

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by