Ямар ч хөлийн мөр харагдахгүй.
Уулан дээр цас гялтганана
Тэртээ хол алслагдсан
Хаант улын хатан нь би
Салхи цасан шуурга адил
Дотор минь шуураад
Намайг хичээснийг бурхан л ганц мэднэ
Тэднийг бүү оруул, Тэдэнд бүү харуул
Сайн охин бай, үргэлж иймээрээ бай
Бүгдийг нууцлавал тэд үл мэднэ
Одоо бүгд мэдлээ
Let it go, Let it go
Энэ бүхнийг дахиад тэвчихгүй ээ
Let it go, Let it go!
Эргэж хараад хаалгаа хаа
Бусдын юу ярих нь надад хамаагүй
Одоо л шуурга эхэлж байна
Энд хүйтэн байлаа ч, би хэзээ ч даарахгүй
Хичнээн холдсоноо ч мэдэхгүй нь
Бүх зүйл жижигхэн харагдаад
Намайг хорьж байсан тэр л айдас
Агаарт замхран одлоо
Юу хийж чадахаа харах цаг иржээ
Зөв буруу ч бай ямар ч дүрэмгүй
Эрх чөлөөтэй!
Let it go, Let it go
Тэнгэр бас салхитай хамт
Let it go, Let it go
Уйлахыг минь чи хэзээ ч харахгүй
Миний байх газар яг энд юм байна
Одоо л шуурга эхэлж байна
Хүч чадал дотроос минь яг гал мэт дүрэлзээд
Зүрх сэтгэл минь хөлдсөн мөсний үзүүр шиг ирлэгдээд
Цасан ширхэгүүд гар дээр минь оч мэт гялалзаад
Би эргэж буцахгүй!
Өнгөрснийг тэнд нь үлдээнэ!
Let it go, Let it go
Үүрийн гэгээ шиг гэрэлтэнэ
Let it go, Let it go
Үргэлж сайн охин байж чадахгүй нь
Миний байх газар, Гэрэл гэгээ оршино!
Одоо л шуурга эхэлж байна!
Энд хүйтэн байлаа ч, би хэзээ ч даарахгүй!