current location : Lyricf.com
/
Songs
/
Баянхонгорын Магтаал Оршой [Bayankongorin Magtaal Orshoy] lyrics
Баянхонгорын Магтаал Оршой [Bayankongorin Magtaal Orshoy] lyrics
turnover time:2024-11-25 17:37:19
Баянхонгорын Магтаал Оршой [Bayankongorin Magtaal Orshoy] lyrics

Өлзий хишиг идер делгэрсэн энхжин минь

Унэхээр арвис буян хурсан хангай хантай

Уржилт хөрсөндөө есөн эрдэнээ үүцелсэн

Өнжин туулаад ч барамгүй хээр талтай

Тэнгэрийн сүлдэт цаст хайрхны нөмөртей

Эрт галвын домогт шаргал говьтой

Ижилгүй сайхан хонгор нутгаа онож төрсөн

Хосгүй заяат, сүүн сэтгэлт түмнээ магтму

Их богд ханагар хайрхан дүнхийсэн

Энэ л нутаг хүмүүн заяаг анх өлгийдсөн

Дэлхийд хосгүй шаргалжуут рашаан минь

Зуун найман анагаах шид увьдастай

Хамаг монголын хаан чингес мину

Хас төрөө эмхлэх сүүлчийн тулаанаа

Хүрэн бэлчирээс уулгалан хөдөлглснийг

Түүхэн товчоонд алтан үсгээр сийлжээ

Бүх монголын хаад ноёд, дээдэс

Биндэрьяа хөх нуурт чуулан байж

Алтан аргамж бөхөлсөн үнэн түүхийг

Даяар монгочууд хэзээ ч мартах учиргүй

Заг, байдрагийн голууд түүх шивнэн

Замын холдоо амин холбоотой харгиатан

Орог, бөөнцагаан нуур нь мэлтрэн

Одот тэнгэрээ тольдон ширтэж байнам

Эрлэнэ бандида, хамба номун хан,

Ханчин чойжил их зурхайч, гүн ухаантан

Шашин делгэрүүлэгч гурван их зулын нэг

Ламын гэгээн энэ л нутагт мэндэлжээ

Хажир догшин ч хайр ивээл нь далай мэт

Харсан тэнгэр баянхонгор хайрхан минь

Наран саран тольдсон хос титэмтэй

Нас буян ивээсэн хөх нуур мину

Эрдэм төгс, ухаант мэргэд мину

Энэ монголдоо суу алдрын эзэд, ээ

Ногоон зодогт удмаа өвлөсөн бөхчүүд нь

Делхийн дэвжээнд босоо түрүүлсэн алдартай

Тэнгэрлиг азийн хүдэр тэнүүн цээжин дэх

Хүмүүн төрөлхтөний үүслийн өлгий мину

Ценхэрхэн дэлхийд зөв зүгийн тэнгэртэй

Оюуны эрчим дэлгэрэх диваажин минь

Гурван бүсийн нутаг баянхонгор минь

Түмэн үедээ мандах мандрах заяатай

Номын мэргэд, авьяастан, хүчтэний Өлгий

Хонгорчуудад минь далай буян хуртугай

Хүий холбоог бэхэлж аргамжсан

Гурван бүсийн сайхан нутаг минь, ээ

Баянхонгор мину

Бадран гийх эх орон мину

Comments
Welcome to Lyricf comments! Please keep conversations courteous and on-topic. To fosterproductive and respectful conversations, you may see comments from our Community Managers.
Sign up to post
Sort by
Show More Comments
Khusugtun
  • country:Mongolia
  • Languages:Mongolian, Mongolian (Buryat dialect)
  • Genre:Folk
Khusugtun
Latest update
Copyright 2023-2024 - www.lyricf.com All Rights Reserved